© 2019 by Monnar Holding. Proudly created with Monnar Network

Ulaanbaatar, Mongolia

      Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт гэдэгтэй санал нэгдэх байх. Тэр дундаа Европын хөлбөмбөгийн клубуудын хөгжил хэдийнэ тасран одож дэлхий нийтээрээ тэдний тоглолтыг шимтэн үзэж, тоглогчдыг нь шүтэн биширсээр хэдэн арван жилийг өнгөрөөж байна. Ази тивийн үзэгчдийн хувьд Европын клубуудын тоглолтыг дэргэдээс нь үзэх бүү хэл бүтэн нойртой үзнэ гэдэг ховор тохиолдол. Цагийн зөрүүнээс шалтгаалан голдуу орой, шөнийн цагаар тоглолт явагддаг бөгөөд бидний хувьд дэргэдээс нь үзнэ гэдэг мөрөөдөл.

      Гэхдээ манай Моннар Спортс Холдинг ХХК 2016 оноос эхлэн БНХАУ-ын Lesports, АНУ, Хонгконгийн Relevent Sports компаниудтай 2022 он хүртэл хийсэн гэрээний дагуу 4 дэх жилдээ OFFICIAL FAN TOUR-ийг зохион байгуулах гэж байна.  Мөн бид  энэ зунаас БНХАУ дахь IMG компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг гэрээ хийгдсэнээр Premier League Asia Trophy тэмцээнд албан ёсны хамтрагчаар оролцох боломжтой болох юм. 

Хэзээ: 2019.7.22-7.27 /6 өдөр 5 шөнө/

Хаашаа: БНХАУ Нанжин, Шанхай хотууд

Төлбөрт багтсан зүйлс:

  • Хоёр тоглолтын тасалбар

  • 5 шөнийн зочид буудлын төлбөр /2 ортой өрөө/

  • Хотуудад үйлчлэх жуулчны автобус

  • Хөтөлбөрт заагдсан хоол, өглөөний цай

  • Нанжин хотын нэг өдрийн аялал

  • Дэлхийн томоохон усан аквариумуудын нэг болох Nanjing Underwater World үзэх тасалбар

  • Нанжин хотын Зоопарк

  • Шанхай хотын нэг өдрийн аялал

  • Дэлхийд өндрөөрөө 2-т тооцогддог 632м өндөр, 128 давхар Шанхай цамхагт гарах тасалбар

  • Madame Tussauds - Лааны тосон музей

  • Shanghai Zoo - Амьтны хүрээлэнгийн аялал

  • Шанхай хотын голоор урсах Хуанпү мөрнөөр усан онгоцоор зугаалах 2 цагийн аялал

  • Хятад-Монгол хэлтэй хөтөч

  • Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал

Төлбөрт багтаагүй зүйлс:

  • Замын зардал

  • Хөтөлбөрт заагдаагүй үйлчилгээ

  • Хөтөлбөрт заагдаагүй хоол

  • Аялагчийн хувийн хэрэглээний эд зүйлс, зардал

     Моннар Холдинг ХХК та бүхэндээ АЛБАН ЁСНЫ аялалыг санал болгож байна. АЛБАН ЁСНЫ гэсэн тодотголын учир нь бид дээрхи тоглолтын зохион байгуулагчидтай хийсэн түншлэлийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэж буй аялал гэдгээрээ онцлогтой юм. Тасалбаргүй болох, тоглолт цуцлагдах зэрэг аливаа эрсдэлээс та айлтгүй гэж ойлгож болно. 

     Монгол орны эдийн засгийн асуудлыг бодолцож бид хамгийн хямд үнийг танд санал болгож байна. Доор дурдсан аялалын хөтөлбөр нь үндсэн хөтөлбөр бөгөөд тухайн аялагчийн хүсэлд нийцүүлэн ашиглах тээврийн хэрэгслийг аялагч өөрөө сонгох боломжийг олгож байгаа. Ингэснээр аялагчид өөрийн хүссэн тээврийн хэрэгслээр аялах бөгөөд тэр бүгдийг манай хамт олон зохион байгуулж танд туслах болно.  

      ҮНДСЭН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР

Эхний өдөр: 2019 оны 7-р сарын 22 Даваа гариг

  • Аялагчид өөр өөрсдийн сонгосон тээврийн хэрэгслээр Нанжин хотод хүрэлцэн ирэх бөгөөд хөтөчийн үйлчилгээ Нанжин хотод буух үеэс эхлэн үйлчлэх болно.

  • Эхний өдөр онцын хувиарт хөтөлбөр байхгүй бөгөөд оройн хоолоо идээд буудалдаа амарцгаана. /Оройн хоол багтсан/

Хоёрдахь өдөр: 2019 оны 7-р сарын 24 Лхагва гараг

  • Өглөө 09:30 цагт өглөөний цай ууцгаагаад 10:30 цагт өдрийн аялалдаа гарна. Аялалын автобус аялалын бүх хугацаанд үйлчилэх би бид буудлаасаа гарч Нанжин хотод ирсэн жуулчдын хамгийн ихээр зорчдог худалдааны гудамж болох Шинжиэкоу зүгт хөдлөх болно.

  • Тус газраар 3 цаг орчмын чөлөөт аялал хийх бөгөөд аялагчид маань шоппинг буюу худалдан авалт хийх боломжтой юм.

  • Түүнчлэн Шинжиэкоу гудамжны ойролцоох Тайпин Нанлу гудамж нь худалдааны томоохон гудамжаар мөн оролцох болно. 

  • Өдрийн 13:00 цаг орчимд товлосон газарт цуглаж автобусандаа суух бөгөөд Чинхуай голын эрэг дагуух хуучны хот, Шуанвү нуур болон Мин гүрний үеийн Шиаолиний сүмээр орж аялах болно.

  • Нанжин хот нь Хятад улсын хөгжлөөр тэргүүлэгч хот биш хэдий ч хуучны түүхэн дурсгал, өв уламжлалыг харуулсан үзвэрийн газар олонтаа юм. 

  • 17:00 цаг орчимд дээрхь аялалуудаа өндөрлүүлж Дэлхийд дээгүүрт тооцогдох Усан аквариумаар хийх аялалаа эхлүүлэх болно. Nanjing Underwater World нь 34.000 м2 талбайг хамрах бөгөөд 4000 шоо метр усан аквариумд 200 нэр төрлийн 10.000 орчим усны амьтныг бид энд нэг дороос үзэж сонирхох болно. 

  • 20:00 цаг орчимд аяллаа дуусгаж буудлын зүг хөдлөх болно. Буудалдаа ирж оройн хоолоо идээд амарцгаах болно. 

Гуравдахь өдөр: 2019 оны 7-р сарын 24 Лхагва гараг

  • Өглөө 08:30 цагт өглөөний цай ууцгаагаад 09:30 цагт өдрийн аялалдаа гарна. Аялалын автобус аялалын бүх хугацаанд үйлчилэх би бид буудлаасаа гарч Nanjing Zoo буюу Нанжин хотын Зоопаркаар аялах аялалаа эхлүүлэх болно. 34.000 м2 талбайг хамрах уг Зоопаркаас аялагч та нийт 280 гаруй төрлийн амьтдыг харах боломжтой юм. 

  • Зоопаркаар хийх аялал маань өдрийн 15:00 цаг орчимд дуусах бөгөөд тогтсон цэг дээрээс автобусандаа суун зочид буудлын зүг хөдлөх болно. Зочид буудалдаа эргэн ирсэний дараа өдрийн хоолоо идээд Нанжин хотын Nanjing Olympic Sports Stadium цэнгэлдэх хүрээлэн рүү хөдлөх болно.

  • 18:00 цаг орчимд цэнгэлдэх хүрээлэнд ирэх бөгөөд тоглолт эхлэхээс өмнө цэнгэлдэхийн орчинтой танилцаж чөлөөт аялал хийх болно.

  • 19:00 цагаас бид Juventus FC vs Inter Milan багуудын тоглолтыг үзэж сонирхох бөгөөд цэнгэлдэхийн уур амьсгал, дэлхийн шилдэг тоглогчдын тоглолтыг шимтэн үзэх болно.

  • 21:00 цаг орчимд тоглолт дуусах бөгөөд автобусандаа суун буудалдаа эргэн ирж оройн хоолоо идээд амарцгаана. /Өглөөний цай, өдөр оройн хоол багтсан болно/

Дөрөвдэх өдөр: 2019 оны 7-р сарын 25 Пүрэв гараг        

Тавдахь өдөр: 2019 оны 7-р сарын 26 Баасан гараг

  • Өглөө 09:30 цагт өглөөний цай ууцгаагаад 10:30 цагт өдрийн аялалдаа гарна. Аялалын автобус аялалын бүх хугацаанд үйлчилэх би бид буудлаасаа гарч Жуулчдын төв гудамж болох Нанжин гудамжинд ирэх болно. Анх торго бүс даавууны худалдаа явагдаж эхэлсэн тус гудамж одоо дэлхийн томоохон худалдааны болон жуулчдын гудамжын нэгээр тооцогдоод байгаа ба та эндээс Forever 21, GAP, H&M, Zara, Apple зэрэг бүхий л брендийн дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой юм

  • Дэлгүүрээр худалдан авалт хийх 2 цагийн чөлөөт хөтөлбөртэй бөгөөд 13:00 цаг орчимд Дэлхийд алдартай лааны тосон музей болох Madame Tussauds Shanghai-гаар зочилж алдартнуудтай зургаа татуулах болно. 

  • 15:00 цаг орчимд Шанхай хотын төв хэсэг болох жуулчдын төдийгүй Хятадуудын өөрсдөө ч очихыг хүсдэг Вайтан буюу "гадаад эрэг" хэсэг рүү явна. Тус хэсэг нь 17-р зуунд Францын колон байх үеийн барилга байгууламжаас бүрдсэн хэсэг бөгөөд тухайн үеийн банк санхүүгийн байгууллага, удирдлагын ордон тус хэсэгт байрлаж байсан. Тус хэсгийн хажуугаар "Хуанпү"мөрөн урсах бөгөөд аялал жуулчлалын, ачаа тээврийн гээд төрөл бүрийн хөлөг онгоц тус мөрнөөр тээвэр хийдэг.

  • Улмаар уг аялал маань 18:00 цаг орчимд дуусах бөгөөд тус цамхагаас гарч Super Brand Mall, IFC MALL дэлхийн шилдэг брэндүүдийн дэлгүүрээр зочлон цааш явж 19:00 цагт аялалын зориулалттай усан онгоцонд суун Шанхай хотын төвөөр урсах Хуанпү мөрнөөр 2 цагийн чөлөөт аялалыг хийх болно.    Усан онгоцон дээр хөнгөн зуушаар үйлчлэх болно. Аялал маань 21:00 цаг орчимд өндөрлөх бөгөөд автобусандаа суун буудалдаа ирж амарцгаана.  /Өглөөний цай, өдөр оройн хоол багтсан/

Зургаадахь өдөр: 2019 оны 7-р сарын 27 Бямба гараг        

  • Өглөө босоод буудалдаа өглөөний цайгаа уух бөгөөд 11:00 цаг орчимд буудлынхаа өмнөөс автобусандаа суун Нанжин хотын өмнөд вокзал руу явна. 12:11 цагт G1809 дугаарт хурдны галт тэргээр Шанхай хотыг зорих бөгөөд 14:07 минутанд Шанхай хотын Хунчиао галт тэрэгний буудалд ирэх болно.

  • Тэндээсээ автобусанд суун Шиүжиахуй хэсэгт орших зочид буудалдаа ирж байрлана.

  • Өдрийн хоол идсэний дараа 17:00 цаг орчимд Шанхай хотын Хункоу цэнгэлдэх хүрээлэнгийн зүг хөдлөх бөгөөд 18:00 цаг орчимд очиж тоглолтоос өмнө цэнгэлдэхийн орчинтой танилцах, чөлөөт аялалыг хийх болно.

  • 19:00 цагаас Shanghai Hongkou цэнгэлдэхэд Manchester United vs       Tottenham Hotspur багуудын тоглолтыг үзэж сонирхоно. 

  • 21:00 цаг орчимд тоглолт дууссаны дараа автобусандаа суун буудалдаа ирж оройн хоолоо идээд амарцгаана. 

  • Бид тэндээс хуучны Европ загварын барилга байгууламжыг үзэж сонирхоод зогсохгүй мөрний нөгөө эрэгт орших Пүдун шинэ дүүргийн тэнгэр баганадсан өндөр барилгууд, 468м өндөр Дорнын сувд  ТВ-ын цамхаг зэргийг нэгэн зэрэг харах болно.

  •  Тэндээсээ бид Вайтаны өмнөд хэсэгт орших усан онгоцны зогсоолоос нийтийн тээврийн усан онгоцонд суун 5 минут орчмын аялал хийн Хуанпү мөрнөө нөгөө эрэгт гарах болно. Энэ хэсэг нь Пүдун шинэ дүүргийн Лүжиазүй хэсэг юм. Тухайн хэсэг нь сүүлийн 20 гаран жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа шинэ дүүрэг. Тэндээс бид дэлхийд өндөрөөрөө 2-т эрэмбэлэгдэх Shanghai Tower /тус барилга нь 127 давхар 632м өндөр юм/ -ийн B1 давхарт байрлах үзэсгэлэнг үзэж сонирхоод 118, 119 давхарт гарч Шанхай хотыг алган дээрээ тавьсан мэт харах болно.

  • Өглөө босоод буудалдаа өглөөний цайгаа уух бөгөөд хөтөчийн үйлчилгээ энэ өдөр дуусах болно. Аялагч таны сонгосон тээврийн хэрэгслийн хуваарьт нийцүүлэн хөтөч маань нисэх буудал /галт тэрэгний буудал/-т хүргэж үдэн гаргах болно. Эл өдөр бол бидний аяллын сүүлийн өдөр бөгөөд дурсамж дүүрэн гайхалтай аялал байх болно. 

АЯЛАЛЫН НИЙТ ҮНЭ:

  • 1.795.000₮ + тийз

Register.png

САНАЛ БОЛГОХ БУСАД АЯЛАЛ

MANCHESTER UNITED

vs

TOTTENHAM HOTSPUR

 

PREMIER LEAGUE

ASIA TROPHY - 

NANJING

 

PREMIER LEAGUE

ASIA TROPHY - 

SHANGHAI

 

JUVENTUS FC

vs 

INTER MILAN

 

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
Сагс0