© 2019 by Monnar Holding. Proudly created with Monnar Network

Ulaanbaatar, Mongolia

БАЙРШИЛ

Моннар Спортс Холдинг ХХК нь АЛБАН ЁСНЫ ОНЦГОЙ ЭРХийн дагуу Монголд анх удаа Италийн алдарт Ювентус клубын Зуны зусланг зохион байгуулах гэж байна. Хөлбөмбөг дуртай, сонирхолтой хүүхэд залуусын мөрөөдөл гагцхүү энд л биелэх болно. Олон улсын томоохон төсөл хөтөлбөр учир стандарт, нормыг бид эрхэмлэж Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар байрлах Terelj Cambridge Eco Campus-т уг сургалт маань явагдах болно. Улаанбаатар хотоос 52 км зайд орших уг газарт эрүүл агаар, байгалийн сайхан, хүүхдэд ээлтэй эко байгууламж гээд бүгдийг нэг дор цогцлоосон тул хамгийн гайхалтай амралт, зуслан байх болно. Та Juventus Summer Camp-д бэлэн үү? Бид таныг Тэрэлжид хүлээж байх болно. 

БАЙРЛАХ БАЙР

Суралцагчид маань Terelj Cambridge Eco Campus-т байрлах ба 3 хүний, эсвэл 4 хүний өрөөнөөс сонгож орох боломжтой. Уг кэмпусын давуу тал нь сургуулийн зориулалттай,, хүүхдэд зориулсан аюулгүй, эко орчинтой бөгөөд амралт зугаалгын газраас зайтай учир суралцагч хүүхдүүдийн аюулгүй байдалд санаа зоволтгүй байж болно. 

       СУРАЛЦАГЧДЫН БАЙР НЬ: 

  • Сурагчдын нэгдсэн хоолны газар /өглөө, өдөр, оройн 1,2 дугаар хоол/

  • Фитнесс заал

  • Интернет, кабелийн суваг /Суралцагчдын бэлтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор интернет, утасны сүлжээ, телевизийн сувгийг 23:00 цагаас 08:00 цагийн хооронд хязгаарлана. /

  • Өрөө тус бүр ариун цэврийн өрөө, душтэй

  • Газрын гүний шүүлтүүр бүхий шууд ууж болох усны цоргоор өрөө бүр хангагдсан

СУРГАЛТ

Өдрийн турш суралцагчид маань сургалт, бэлтгэл, хөгжөөнт тоглоом, төрөл бүрийн тэмцээн уралдаан гэсэн хөтөлбөрөөр хичээллэх бөгөөд хүүхдэд зориулсан тусгай арга барилаар бүхий л сургалтаа явуулах юм. Энэ нь хүүхдэд хүнд бэлтгэл, хичээл гэхээс илүү мэргэжлийн хөлбөмбөгийн арга техникийг өөрт хамгийн тохиромжтой арга барилаар олж эзэмших давуу талыг олгоно. 

Багш техникийн ажилчид Итали улсаас ирэх бөгөөд Ювентус клубын лицензээс гадна FIGC буюу Италийн хөлбөмбөгийн холбооны лицензтэй мэргэжлийн багш дасгалжуулагч нар юм. 

Талбайд дөрвөн үндсэн бүсийг бий болгох бөгөөд дараах төрлийн багц сургалт, бэлтгэлүүд хийгдэнэ. 

  1. Техникийн бүс /хувь чадвар хөгжүүлэх/

  2. Тактикийн бүс /багийн тоглолт хөгжүүлэх/

  3. Атлетик талбай /зохицох ур чадвар хөгжүүлэх/

  4. Танин мэдэхүйн бүс гэсэн үндсэн 4 багц сургалт хийгдэнэ. 

ХАНГАМЖ /төлбөрт багтсан/

Багцын төлбөрт дараах зүйлс багтсан болно:

14 ХОНОГИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

ИРЖ ОЧИХ АВТОБУС

БАЙР

ХООЛ  /Өглөө, өдөр, оройн 1,2 дугаар хоол/

БЭЛТГЭЛИЙН ИЖ БҮРЭН ХУВЦАС /Гадна цамц, шипи, шилбиний хамгаалалт орохгүй/

ЛИЦЕНЗИЙН ТӨЛБӨР /Ювентус Академийн сертификат хүртэнэ/

ДААТГАЛ

24 ЦАГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ВИДЕО болон ФОТО ЗУРГИЙН ЦОМОГ

ЗӨВЛӨХ болон ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Эрүүл мэндийн хяналт, шалгалт

яаралтай тусламж

Даатгалын компаниар 

100% даатгуулсан /осол гэмтлийн/

Мэргэжлийн албан ёсны лицензтэй багш дасгалжуулагчид

БЭЛТГЭЛИЙН ӨМСГӨЛ

ШОРТ

БЭЛТГЭЛИЙН ОЙМС

ГАДУУР ЦАМЦ /199K/

ӨДРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

1897 ОНООС ХОЙШ ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ УРГУУЛЖ БАЙНА...

ХОЛБОО БАРИХ: 8802-0715, 8001-3388 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГИЙН ХУУДАС ТАТАЖ АВАХ

ДАРНА УУ.

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
Сагс0