© 2019 by Monnar Holding. Proudly created with Monnar Network

Ulaanbaatar, Mongolia

2019 оны 10 дугаар сарын 8-наас 10 дугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдах ШУУД НИСЛЭГТЭЙ 4 өдөр 3 шөнийн аялалдаа таныг урьж байна. Энэ жил NBA буюу Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ази тив дахь аялан тоглолт БНХАУ-ын Шенжен болон Шанхай хотуудад зохиогдох бөгөөд тус тоглолтонд Los Angeles Lakers болон Brooklyn Nets багууд оролцоно. Бидэнтэй хамгийн ойр ирж буй тус тоглолтыг үзсэнээр та алдарт LeBron James, Anthony Davis болон Kyrie Irving, D'Angelo Russell нарын тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжтой.

Нэгэнт "Азийн Парис" ШАНХАЙ хотод очсон тул Дэлхийн хамгийн "отгон" Disneyland паркаар зочилж бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэх нь дамжиггүй. Дэлхийн хамгийн том, хамгийн алдартай амралт зугаалгын цогцолбороор та хэзээ ч мартагдашгүй гайхалтай өдрийг өнгөрөөх болно. 

Улаанбаатар - Бээжин - Шанхай - Бээжин - Улаанбаатар чиглэлд 4 нислэгээр ШУУД НИСЛЭГ үйлдэн аялах гайхалтай аялал та бүхнийг хүлээж байна. 

Хэзээ: 2019.10.8-10.11 /4 өдөр 3 шөнө/

Хаашаа: БНХАУ Шанхай хот

Төлбөрт багтсан зүйлс:

  • Ирж очих нислэгийн тасалбарууд

  • Lakers vs Nets - Тоглолтын тасалбар

  • Disneyland Park-ын нэг өдрийн тасалбар

  • 3 шөнийн 4 одтой зочид буудлын төлбөр /2 ортой өрөө/

  • Шанхай хотод үйлчлэх жуулчны автобус

  • Хөтөлбөрт заагдсан хоол, өглөөний цай

  • Шанхай хотын нэг өдрийн аялал

  • Shanghai Oriental Pearl TV Tower-аар аялах багц тасалбар /үзвэрүүд багтсан/

  • Хятад-Монгол хэлтэй хөтөч

  • Гадаадад аялагчийн иж бүрэн даатгал

Төлбөрт багтаагүй зүйлс:

  • Хөтөлбөрт заагдаагүй үйлчилгээ

  • Хөтөлбөрт заагдаагүй хоол

  • Аялагчийн хувийн хэрэглээний эд зүйлс, зардал

       ҮНДСЭН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР

Эхний өдөр: 2019 оны 10-р сарын 8 Мягмар гариг

  • Өглөө 09:00 цагт Чингис хаан ОУНБ дээр цуглах бөгөөд ачаагаа өгч бүртгэлээ хийлгэнэ. 11:50 цагт хөөрөх Air China авиа компанийн CA902 нислэгээр Бээжин хотын зүг нисэх бөгөөд нислэг 2 цаг 05 минут үргэлжилж 13:55 цагт Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудалд газардана. Аялагчид хил болон гаалийн шалгалтаар нэвтэрсний дараа ачаагаа авч Domestic Transfer хэсэгт ачаагаа дахин өгөөд гадагш гаралгүйгээр Domestic Transfer хэсгээр дараагийн нислэгийн хаалга руугаа очно.

  • Ээлжит нислэг 15:30 цагт хөөрөх хуваарьтай ба мөн Air China авиа компанийн CA1515 нислэгээр Шанхай хот руу ниснэ. Нислэг 2 цаг 10 минут орчим үргэлжлэх бөгөөд 17:40 цагт Шанхай хотын HongQiao нисэх онгоцны буудалд газардана.

  • Онгоцны буудал дээрээс хөтөч тосч авах бөгөөд автобусандаа суун буудалдаа ирж аян замын алжаалаа тайлаад буудлынхаа ойролцоо оройн хоолоо идээд амарна.

Хоёрдахь өдөр: 2019 оны 10-р сарын 9 Лхагва гараг

  • Өглөө 07:30 цагт буудалдаа өглөөний цайгаа уугаад автобусандаа суун бидний хүсэн хүлээсэн Shanghai Disney Resort-ийн зүг хөдлөх болно. Шанхай хотын төвөөс 32км зайд орших тус парк нь дэлхийн 6 дахь, Ази тивийн 3 дахь, дэлхийн хамгийн отгон Дисней парк юм.

  • Нийт 3 сая 900 мянган м2 талбайг хамрах уг паркаар та бүтэн өдрийн турш зугаалах ба Disney Mickey Street, Tomorrow land, TRON Legacy, Marvel Area, Toy Story, Adventure Island, Pirates of the Caribbean, Tarzan, Soaring over the Horizon, Disney Castle гээд дурдаад байвал дуусашгүй олон гайхалтай үзвэр (attraction) бүсүүдээр зугаалж үлгэр, домгийн ертөнцөөр бүтэн өдрийг өнгөрөөх болно.

  • Адреналин ялгаруулах дуртай аялагчид маань заавал орох ёстой газар бол Shanghai Disneyland Resort-ийн Tomorrowland хэсэг юм. 

  • Диснейгийн сор болсон бүтээлүүдийн нэг болох TRON LEGACY кинон дээр гардаг Lightcycle мотоциклоор бүтээгдсэн нэг төрлийн Roller Coaster буюу бидний хэлж заншсанаар "галзуу хулгана"-д суух бүрэн боломжтой. Түүнчлэн Chevrolet компанитай хамтран бүтээсэн ирээдүйн зөгнөлт танхим нь таныг яг л уран зөгнөлт кинон дотор орсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй.

  • Мэдээж цаашлаад бид Mickey House, Avengers Home, Toy Story, Seven Dwarfs Mine Train, Peter Pen's Flight хэсгүүдээр орох бөгөөд мэдээж Диснейн бэлгэ тэмдэг болсон гүнжийн цайзаар зочилж үлгэрийн ертөнцөөр аялах болно. 

  • Томчуудын хамгийн их очих дуртай хэсэг бол Adventure Isle хэсэг юм. Эндээс та Pirates of the Caribbean буюу Карибын тэнгисийн дээрэмчдийн нэг хэсэг болж далайн хөлөг онгоцнуудын тулаанд бодитоор орох болно. Түүнчлэн TARZAN, Soaring over the Horizon гэсэн гайхалтай attraction-ыг ч үзэх боломжтой.

  • Soaring over the Horizon-ыг онцлохгүй байхын аргагүй. Учир нь та уг шоунаас ер бусын мэдрэмжийг авах бөгөөд дэлхийн 10 гаруй гайхамшигийн дээгүүр суудалтайгаа нисэн дүүлэх болно. Та төсөөл дөө. Эйффелийн цамхаг, Египетийн пирамид, Цагаан хэрэм, Ниагарын хүрхрээ дээгүүр зөвхөн суудалтайгаа нисэн дүүлж байна гээд. Үүнийг танд жинхэнэ утгаар нь мэдрүүлэх болно. 

  • Танд амлая. Дэлхийн №1 зугаа цэнгэлийн хот гэж өргөмжилсний учгийг та өөрийн биеэр үзэж байж л мэдрэх болно.

  • Өдөр бүр Дисней парк дээр хуваарийн дагуу төрөл бүрийн шоу үзүүлбэрүүд явагддаг бөгөөд хамгийн алдартай нь өдрийн 12:00, 15:00 цагуудаас явагддаг Disney Carnival Show юм. Үүнээс та Волт Дисней компанийн бүтээсэн бүхий л хүүхэлдэйн киноны баатруудтай амьдаар нь уулзах болно.

  • Оройн 21:00 цагт Disney Laser Show-г Диснейн цайз дээр үзэж, ёслолын буудлага харсанаар бидний Диснейн бүтэн өдрийн аялал өндөрлөх болно. Өөрөөр хэлбэр та бүтэн 12 цагийн турш Дисней паркаар зугаална. Янзтай биз? 22:00 цаг орчимд автобусандаа суун буудлын зүг хөдлөнө. Буудалдаа ирээд амарцгаана. Цагийн нөхцөл байдлаас хамааран автобусандаа оройн хоолоо идэх болно.

Гуравдахь өдөр: 2019 оны 10-р сарын 10 Пүрэв гараг

  • Өглөө 09:30 цагт өглөөний цай ууцгаагаад 10:30 цагт өдрийн аялалдаа гарна. Аялалын автобус аялалын бүх хугацаанд үйлчлэх ба бид буудлаасаа гарч Жуулчдын төв гудамж болох Нанжин гудамжинд ирэх болно. Анх торго бүс даавууны худалдаа явагдаж эхэлсэн тус гудамж одоо дэлхийн томоохон худалдааны болон жуулчдын гудамжын нэгээр тооцогдоод байгаа ба та эндээс Forever 21, GAP, H&M, Zara, Apple зэрэг бүхий л брендийн дэлгүүрээс худалдан авалт хийх боломжтой юм.

  • Дэлгүүрээр худалдан авалт хийх 2 цагийн чөлөөт хөтөлбөртэй бөгөөд 14:00 цаг орчимд  Шанхай хотын төв хэсэг болох жуулчдын төдийгүй Хятадуудын өөрсдөө ч очихыг хүсдэг Вайтан буюу "гадаад эрэг" хэсэг рүү явна. Тус хэсэг нь 17-р зуунд Францын колон байх үеийн барилга байгууламжаас бүрдсэн хэсэг бөгөөд тухайн үеийн банк санхүүгийн байгууллага, удирдлагын ордон тус хэсэгт байрлаж байсан. Тус хэсгийн хажуугаар "Хуанпү"мөрөн урсах бөгөөд аялал жуулчлалын, ачаа тээврийн гээд төрөл бүрийн хөлөг онгоц тус мөрнөөр тээвэр хийдэг.

  • Бид тэндээс хуучны Европ загварын барилга байгууламжыг үзэж сонирхоод зогсохгүй мөрний нөгөө эрэгт орших Пүдун шинэ дүүргийн тэнгэр баганадсан өндөр барилгууд, 468м өндөр Дорнын сувд  ТВ-ын цамхаг зэргийг нэгэн зэрэг харах болно.

  • Тэндээсээ бид Вайтаны өмнөд хэсэгт орших усан онгоцны зогсоолоос нийтийн тээврийн усан онгоцонд суун 5 минут орчмын аялал хийн Хуанпү мөрнөө нөгөө эрэгт гарах болно. Энэ хэсэг нь Пүдун шинэ дүүргийн Лүжиазүй хэсэг юм. Тухайн хэсэг нь сүүлийн 20 гаран жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа шинэ дүүрэг. Тэндээс бид дэлхийд өндөрөөрөө 3-т эрэмбэлэгдэх Shanghai Oriental Pearl TV Tower /тус барилга нь 153 давхар 468м өндөр юм/ -аар аялаж Шанхай хотыг алган дээрээ тавьсан мэт харна. Түүнчлэн тус цамхаг дотор байрлах үзвэрийн газруудаар ч ороод гарна гэдгийг дуулгая.

  • Аялал маань 16:30 цаг орчимд дуусах бөгөөд автобусандаа суун буудлын зүг хөдлөнө. Буудалдаа очиж хувцсаа сольж, худалдан авсан эд зүйлсээ үлдээгээд Shanghai Mercedes Benz Arena-руу явах болно. Ордоны гадна 18:00 цаг гэхэд ирсэн байх бөгөөд ордоны эргэн тойронтой танилцсаны дараа ордонд орж суудлаа эзэлж NBA-ийн Los Angeles Lakers vs Brooklyn Nets багуудын тоглолтыг үзэх болно.

  • Тоглолт 2 цаг гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд 21:30 цаг орчимд автобусандаа суун буудлынхаа ойролцоо оройн хоолоо идээд амарцгаана.

Дөрөвдэх өдөр: 2019 оны 10-р сарын 11 Баасан гараг        

  • Уг өдөр өглөөний цайгаа уугаад 12:00 цагаас өмнө буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Зочид буудлын үүдний хэсэгт ачаагаа түр хадгалуулах боломжтой бөгөөд 18:00 цаг хүртэл чөлөөт хөтөлбөртэй.

  • Энэ хугацаанд унаа тэрэг болон хөтөчөөр үйлчлэх боломжгүй бөгөөд 18:00 цаг гэхэд буудлынхаа урдаас автобусандаа суун Шанхай хотын Hongqiao онгоцны буудлын зүг явах болно. Бид 21:55 цагт хуваарьтай Air China компанийн CA1886 нислэгээр Бээжин хотын зүг нисэх бөгөөд нислэг 2 цаг 20 минут үргэлжилж 00:15 цагт Бээжин хотод газардана. Бидний дараагийн нислэг өглөөний 08:35 цагт бөгөөд хүсвэл тухайн аялагч өөрийн цахим тийзний дугаараар www.airchina.com.cn хаягаар нэвтрэн TRANSIT HOTEL үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

  • Өглөөний 08:35 цагт бид Air China компанийн CA901 нислэгээр Улаанбаатар хотын зүг нисэх бөгөөд 2 цаг 15 минут орчмын нислэгийн дараа бид Улаанбаатар хотын Чингис Хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялан өндөрлөх болно.

АЯЛАЛЫН НИЙТ ҮНЭ:

  • 3.499.000MNT

ХҮСВЭЛ ТА МАНАЙ ХАМТРАГЧ "БҮРЭН ФИНАНС" ББСБ-ЫН ЗЭЭЛЭЭР АЯЛАХ БОЛОМЖТОЙ. 

Register.png
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
Сагс0